Онцлох мэдээ

“Цахимд зөв байя” уриатай кибер аюулгүй байдлын сарын аян хэрэгжиж байна

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг орон даяар үе шаттай зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Дорноговь аймаг дахь төрийн албан хаагчдад зориулан цахим орчны зүй зохистой хэрэглээ, орчин үеийн дэвшилтэт технологи, цахим систем, программ хангамжийг ашиглан бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх кибер аюулгүй байдлын “Цахимд зөв байя” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ, Дорноговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллагын 146 албан хаагч, Дорноговь аймгийн ЕБС-ийн 230 сурагч, нийт 376 иргэнд сургалт мэдээлэл өгчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button