НийгэмХөдөө аж ахуй

ИТХ-ын тогтоолоор сум дундын отрын бүс нутгийг баталжээ

Дорноговь аймагт энэ жил 2.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоог аймгийн ХХААГ-аас гаргажээ.

Тус аймгийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 50 гаруй хувьд 1-5 дахин хэтэрсэн байна.

Үүнээс гадна бусад аймгаас 300 гаруй мянган мал отроор өвөлжиж байгаа нь цаашид өвөлжилтийн байдалд хүндрэл учирч болзошгүй хэмээн албаныхан үзжээ.

Тиймээс энэ сарын 04-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар сум дундын отрын бүс нутаг болгох боломжтой 108.9 мянган га талбайг отрын хэрэгцээнд ашиглахаар батлуулсан байна. Ингэснээр отрын малчдын нутаглах газар, бэлчээрийг зохицуулах боломжтой болсон аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button