Хөдөө аж ахуй
Дорноговь аймгийн мал сүрэг 6.1 хувиар өсчээ
Дорноговь аймгийн 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.
Тус аймаг 2 сая 550.5 мянган толгой мал тоолуулснаас 45.4 мянга нь тэмээ, 164.9 мянга нь адуу, 103.7 мянга нь үхэр, 1069.2 мянга нь хонь, 1167.3 мянга нь ямаа байна. Нийт малын тоо өмнөх оноос 6.1 хувь буюу 146.3 мянган толгойгоор өсчээ.