Фитнесс, үсчин зэрэг зарим үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэв
Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаанаар энэ оны хоёрдугаар сарын 23-наас эхлэн орон нутагт зарим үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэжээ.
Үүнд гоо сайхан, бариа засал, маникур, фитнес, иог, swimming, музей, номын сан зэрэг үйл ажиллагааг тодорхой цагийн хугацаатай нээхээр шийдвэрлэв.
Гэхдээ дээрх байгууллагууд хүн амын бөөгнөрөл үүсгэхгүйгээр 10-аас дээшгүй хүнд үйлчилгээ үзүүлэхээр заасан бөгөөд журмын дагуу өдөр бүр 13.30-14.30 цагийн хооронд ажлын байрыг халдваргүйтгэнэ.
Худалдаа үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүр өглөө 08.00 цагаас үдэш 22.00 цагийн хооронд ажиллахаар боллоо.
Харин спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, караоке баар зэрэг үйл ажиллагааг хориглосон хэвээр байна.