Ковид-19
Дорноговьд 13150 сурагч танхимаар, 467 сурагч зайнаас хичээлээ хийнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхэллээ.
Дорноговь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 14614 сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад өдрөөр 4642 хүүхэд хичээллэх бүртгэлтэй байгаа юм.
Харин “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах” түр журмын дагуу 13150 сурагч танхимаар, 467 сурагч зайнаас хичээллэхээр болсон байна.