Онцлох мэдээ
Мэдэгдэл
Сайншанд хотын 60 жилийн ойн ажлын хүрээнд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээлч ажлуудыг өрнүүлж байна.
Иймд зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж, хүүхдийн тоглоомын талбайн ойролцоо зөвшөөрөлгүй байрлуулсан бетон хавтан, барилгын хог хаягдал, контейнер зэрэг зүйлсийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны дотор нүүлгэн шилжүүлж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг мэдэгдье.
Тухайн хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх ажил хийгдэхийг анхааруулж байна.
Сайншанд сумын ЗДТ