Онцлох мэдээСайншанд сум

Орон сууцнуудын орц хонгил, тоглоомын талбайг ариутгав

Аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-д харьяа нийтийн орон сууцнуудын орц хонгил, тоглоомын талбайг ариутгах ажлыг энэ оны зургаадугаар сарын 16-нд зохион байгууллаа.

Нийт арван Сууц өмчлөгчдийн холбооны харьяа 67 орон сууцны 229 орцны 431 давхарт болон орон сууцнуудын гаднах хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Мөн СӨХ-ны харьяалалгүй нийтийн эзэмшлийн 42 орон сууцны, 49 орцны, 89 давхарт ариутгал халдваргүйтгэл хийсэн аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button