Орон нутгийн иргэдээс түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахаар шийдвэрлэв
Дорноговь аймгийн Онцгой комиссоос “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан баяр амралтын өдрүүдэд орон нутгаас гарах чиглэлд smart.dornogovi.gov.mn цахим бүртгэлд бүртгүүлж зөвшөөрөл авч зорчсон орон нутгийн иргэдээс түргэвчилсэн шинжилгээг энэ оны 07 дугаар сарын 25-ныг дуустал үнэ төлбөргүй авахаар шийдвэрлэлээ.
Мөн бусад иргэдээс журмын хүрээнд төлбөртэй шинжилгээ авч нэвтрүүлэхээр болов. Учир нь долоодугаар сарын 20-н буюу өнгөрсөн 10 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын батлагдсан 152 тохиолдлын тоо бүртгэгдсэн байна.
Корона вируст халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул голомтот бүс нутгаар зорчихгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаадлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.