Онцлох мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсын хэмжээнд II байрт эрэмбэлэгдлээ
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор Дорноговь аймаг улсын хэмжээнд II байрт эрэмбэлэгджээ.
Монгол хэлний хичээлээр 568.2, Монголын түүх хичээлээр 686.3 оноогоор тус тус нэгдүгээр байр, физикийн хичээлээр 536.0, нийгмийн ухааны хичээлээр 550.4 оноогоор тус тус хоёрдугаар байр, математикийн хичээлээр 525.4, англи хэлний хичээлээр 518.3, газарзүйн хичээлээр 607.4 оноогоор тус тус гуравдугаар байр, химийн хичээлээр 527.9 оноогоор дөрөвдүгээр байр, орос хэлний хичээлээр 685.0 оноогоор тавдугаар байр, биологийн хичээлээр 531.5 оноогоор зургадугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.
Шалгалтын нийт дундаж 538.1 хэмжээст оноогоор тус аймаг улсдаа хоёрдугаар байрт эрэмбэлэгдэв.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын хэмжээнд 2019, 2020 онд III байр, 2021 онд II байр эзэлсэн амжилт үзүүллээ.
“Хөгжлийн төлөө хамтдаа-1, 2” /2016-2020, 2020-2024/ оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхижуулах, тэргүүн туршлагыг түгээх, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор багш, сурагч болон эцэг эхчүүдэд тусгайлан зориулсан сургалт, семинар, зөвлөгөөн, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж ирсэн байна.
1. 2017 онд Дорноговийн боловсрол хэлэлцүүлэг
2. 2017 онд “Шинэ монгол” сургуультай хамтран “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх арга зүй, сургуулийн менежментийг сайжруулах арга зүй” сургалт
3. 2016-2021 онуудад “ШИНЭ АЛХАМ” их, дээд сургуульд элсэгчдийн гарын авлага
4. 2017, 2019 онуудад “Алтанзул”
5. 2020, 2021онуудад “Зорилгын хүч”
6. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/291 дүгээр захирамжаар 800 оноо авсан сурагчдад 1,000,000 сая төгрөг, бэлтгэсэн багшид 500,000 төгрөгний урамшуулал олгох гэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулсан аж.