Uncategorized
Нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Элсэлтийн ерөнхий шалгалтад орос хэлний хичээлээр аймгийнхаа сурагчдыг тэргүүлж амжилттай дүн үзүүлсэн Сайншанд сумын ерөнхий боловсролын лаборатори хоёрдугаар сургуулийг төгссөн Э.Анужинд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг баяр хүргэж нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Э.Анужин ОХУ-ын Тээврийн их сургуульд урилгаар төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр суралцах эрх авсан байна.
Аймаг орон нутагт төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ цаг үед ОХУ-д тус мэргэжлээр амжилттай суралцаж нутагтаа ирж ажиллахыг хүссэн аж.