Онцлох мэдээ

Хүүхэд хамгаалах, эргүүлээр ажиллах ахмадуудад ажлын байр бий болгоно

 Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд Дорноговь аймагт хүүхэд хамгаалагч, эргүүлээр ажиллах ажлын байрыг аймгийн Цагдаагийн газар ХХҮГ, ХЗГБХГ хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Тус ажлын байранд төрийн тусгай алба хааж байсан болон тэтгэвэрт гарсан ахмадуудыг бүртгэж байгаа бөгөөд нийт дөрвөн орон тоонд хүмүүсийг ажиллуулах аж.

Тухайн орон тоонд ажиллах хүмүүс сургуулийн орчинд, олон нийтийн газар эргүүлд гарч хүүхэд хамгаалах ажлыг хийх юм. Харин тэдний цалинг аймгийн ХХҮГ-аас олгохоор болжээ.

User Rating: Be the first one !

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button