Хэний ашиг сонирхлыг хамгаалж шинжилгээний дүгнэлтийг нуугаад байна вэ?
Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгоны малчин Д.Норовсүрэнгийн үхэр юунаас болж үхсэнийг мэргэжлийн байгууллагууд тогтоох гэж мунгинаж байна. Өнөөх малчных руу эрдэмтэн, мэргэжилтнүүд олон удаа очиж, сорьц авсан ч шинжилгээний дүн албан ёсны, албан бус, тамга тэмдэггүй зэрэг олон янзаар гараад байгаа нь хачирхалтай. Чухам энэ хугацаанд юу болсныг эргэн саная.
Баримт 1
Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Х.Ганзоригоос Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газарт 2012 оны аравдугаар сарын 18-нд ирүүлсэн 140 тоот Тайлбар өгөх тухай албан бичигт, “2012 оны зургадугаар сард тус сумын зарим малчны малын төл гажиг өвчтэй төрсөн нь уранаас шалтгаалсан байж магадгүй тул ирж шинжилж өгөхийг хүсье” гэжээ. Дуудлагын дагуу Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийнхон холбогдох албаныхантай шалгалт хийж тус сумын нутаг Дулаан уул, Баянмонгол, Зөөвч, Зүүн ухаа, Аргалант, Богд уул зэрэг газраар явж малчидтай уулзан, газрын хөрс, худгийн ус, ураны хайгуул хийсэн цооногийн орчимд цацрагийн шинжилгээ хийсэн байна. Цацрагийн хэмжээ олон улсын хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доогуур байгаа нь цацрагийн холбогдолтой шалтгаанаар Төл мал гажигтай төрсөн гэх үндэслэл одоогоор байхгүй гэж тэд дүгнэсэн аж.
Харин малчдын өгсөн мэдүүлэг байгалийн чийг, ялаа нисэж байгаа байдал, мал хээл хаяж гажиг тол олноор гарсан шинж тэмдэг нь Зүүн өмнөд Ази, Австрали, Ойрхи Дорнод Өмнөд Африкийн /Израйль, Турк Өмнөд Африк, Кипр, Зимбабе, Кени) зарим оронд гараад байгаа “Абакан” өвчинтэй нэлээд төстэй байсан учраас 2013 онд эл өвчнийг оношлох оношлуур захиалан, оношлох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж Цөмийн Энергийн газарт албан бичгээр хүргүүлжээ.
Баримт 2
Цөмийн Энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч СПүрэвсүрэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзоригт 2012 оны арван хоердугаар сарын 6-нд цацрагийн хэмжилтийн шалгалтын дүнг танилцуулсан албан бичиг ирүүлжээ Эл бичигт “2012 оны зургадугаар сарын 7-нд тус бүс нутагт шалгалт явуулахад Баянмонгол, Оройн хар худагт хийсэн радоны хуримтлал тодорхойлох хэмжилтийн дүн стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, уусган олборлолтын туршилтын талбайн хаягдлын далангийн усан дахь байгалийн цацраг пит BI 214 потопын хувийн идэвх Geдектер бүхий гаммаспектрометрийн илрүүлэх хамгийн бага хязгаар 1.8 Бк/кг-аас ихгүй байна” гэжээ. Харин малчин Пүрэвдоржийн гаднаас авсан хорсний хоёр дээжид байгалийн цацраг идэвхт изотофын хувь хэмжээ монгол орны хөрсөнд агуулагдах байгалийн цацраг идэвхт изотофын хувь хэмжээнээс ихгүй байгааг тодорхойлсон байна
Баримт 3
Гэтэл Цөмийн Энергийн газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхдөлөөс Дорноговь аймгийн Мэргэжлийн xяналтын газарт явуулсан 2013 оны нэггдүгээр сарын 14-ний /03/, /14/, 03 тоот албан бичигт Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн гэр Гансухай бууц, Заr Овоо бууц үхсэн малын сэг “Кожеговь” ХХК-ийн ахуйн хогийн цэг, PDL34 өрмийн цооногийн орчим гээд 12 цэгт цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийлээ.
Хэмжилтийн дүн 0.06-0.09 mк 3b/ цаг байгаа нь байгалийн цацрагийн ердийн түвшин 02мк3/ цаг/-ийн хэмжээнээс хэтрээгүй гэжээ. Хяналт шалгалтын явцад хийсэн цацрагийн тунгийн хэмжилт болон цацрагийн хяналтын шинжилгээний лабораторийн шинжилгээний дүнгээс үзэхэд Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн малын хорогдолд цацраг идэвхт изотоп уран /u-238/, топи /ЭХ-232/, кали /к-40/, Цези /Cs-137/ нөлөөлөөгүй гэж цагаан дээр хараар дурайтал бичжээ.
Кальцийн дутагдлаас болсон гэх дүгнэлт гэнэт өөрчлөгдөв
Улсын мал эмнэлгийн төв лабораториос энэ оны нэгдүгээр сарын 18-нд Дорноговь аймгийн холбогдох газарт явуулсан сүүлчийн шинжилгээний дүнгээр мал үхсэн нь кальцийн дутагдлаас болсныг дурдахад малчид итгээгүй. Харин ч бүр өвчтэй малаа эдгэрүүлэхэд тусгайлан арга хэмжээ ав, шаардлагатай вакцин хийлгэ гээд баахан зөвлөгөө өгсөн байдаг. Удалгүй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Дорноговьд аймагт албан томилолтоор ажиллах хугацаатай давхцан улсын Мал эмнэлгийн төв лабораториос Дорноговь аймгийн удирдлагад тамга тэмдэггүй бичиг ирсэн нь маол цацраг идэвхт ураны хордлогоос үхсэн нь шалтгалтаар тогтоогдсоныг дурджээ. Кальцийн дутагдлаас болсон гэх дүгнэлт яагаад ингэж хурдан өөрчлөгдөв. Яагаад заавал Ерөнхий сайдын айлчлалыг давхцуулан ийм дүгнэлт гаргав. Угтаа Цөмийн Энергийн газар, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг мэргэжлийн байгууллагынхан үнэн бодит мэдээллийг Ерөнхий сайдад өгдөггүй байсан жж гэх хардлага төрүүлж байна.
Баримт 4
Улаанбаатараас Ерөнхий сайдын айлчлалтай давхцаж ирсэн албан бичиг албан ёсны хаяггүй, тамга, тэмдэггүй байсныг дурдсан. Малчин Д.Норсүрэн үүнийг албаны хүнээс авчээ. “Үхсэн болон эмгэг анатомын задлан хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эрхтэнд бий болсон эмгэг бие бүтцийн үнэлэмж ба бичилт эмгэг өөрчлөлт нь гол төлөв цул эрхтэн болох уушги, бөөр, зүрх, элэг, дэлүү, тархи нугас, тунгалгийн зангилаа, ясны эдүүдэд үүссэн богоод энэ нь цацраг болон ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Ураны хайгуул хийх явцад буй болсон хаягдал шаврыг харуул хамгаалалттгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй нь хорогдсонд “Кожего” компани буруутай болох нь дээр дурдсан шинжилгээ, судалгааны үр дүн, малчид мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна.
Иймд малчин Д.Норсүрэнд учирсан хохирлыг “Кожеговь” компаниар нөхөн төлүүлэхийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж эл албан бичигт дурдсан байна. Уран болон хүнд өнгөт метал газрын тосны хайгуул шинжилгээ олборлолт явуулж буй газар нутгийн орчмын маолын бэлчээрийн хөрс, уст цэгүүд ургамал болон мал сүрэгт санамсаргүй түүврийн аргаар биохими, хүнд металл цацрагийн шинжилгээг төсөл хөтөлбөрийн хэлбэрээр өргөн хүрээтэй явуулах зэрэг нэн шаардлагатай олон арга хэмжээ авахыг мөн зөвлөжээ.
Дүгнэлт гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх эмч Д.Батцэнгэл, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн /УМЭАЦТЛ/ Тасгийн дарга, эмгэг судлаач С.Цэрэнчимэд, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн /УМЭАЦТЛ/ био химич П.Оюунсүрэн, танилцсан УМЭАЦТЛ-ийн захирал Х.Ганзориг, ерөнхий эмч, дэд захирал С.Сугар гэсэн байна.
Баримт-5
Ураны асуудлаар 2013 оны хоёрдугаар сарын 05-нд 1111 төв рүү хандсан иргэний хүсэлтэд Мал эмнэлэг үржлийн газраас гуравдугаар сарын 11-нд өгсөн хариунд “Малчин Д.Норсүрэнгийн мал байнга бэлчээрлэн явдаг хөрс, уст цэгүүдээс улсын мал эмнэлгийн төв лаборатори, Геологийн төв лабораторид дээж авч шинжлэхэд цацрагийн болон хүнд металийн бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон задлан хийсэн тугалнаас авсан эд эрхтний эмгэг бие, бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металын явцтай ужиг хордлого мөн” гэсэн эцсийн онош дүгнэлт гарчээ.
Баримт-6
Гэтэл 1111 төвөөс гуравдугаар сарын 13-нд “Залруулга” гэсэн хариунд “Үхсэн болон задлан хийсэн тугалаас авсан эд эрхтний эмгэг бие, бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металын явцтай ужиг хордлого мөн гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн хариу гараагүй болно” гэжээ. Өмнө нь гарсан дүгнэлтийн “цацраг” гэсэн үгийг санаатай авчихсан гэсэн хардлага төрүүлээд байна. Олон удаагийн шинжилгээний дүнг хүлээсэн малчид “Шинжилгээний дүн бодит байдлаас эсрэг гарсан нь харамсалтай” гэж ярьж байна. Ийм янзаар муур хулгана болж тоглож байтал мэдээлэл задарсан нь анхаарал татна.
Албаныхан хэн нэгний лоббид автаж нуун дарчихаад эргүүлээд задлах шалтгаан байв уу, эсвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан томилолтын үеэр худал мэдээлэл өгч болохгүй гэж үзсэн үү, ямартай ч үнэн мэдээлэл ил тод болсон юм. Уг нь Ерөнхий сайд иргэдтэй уулзах үеэрээ “Улаанбадрах сум дахь “Кожеговь” компанийн ураны олборлолттой холбоотой асуудлаарх Засгийн газрын байр суурь зөвхөн шар нунтаг баяжуулах хүртэл ажил хийхийг бодлогоор тодорхойлсон, ураны хог хаягдал булшлах асуудал ердөө байхгүй, байгаль дээр байгаа хүдрээс ураныг ялгаж авах л ажил байгаа. Уран олборлох асуудал дээр бид орон нутгийн иргэдтэй ойлголцохгүйгээр ажил хийхгүй.
Бидэнтэй ураны асуудлыг хариуцсан хүмүүс хамт явж байгаа, би тэдэнд ямар үүрэг өгч байна вэ гэвэл мал үхсэн шалтгааныг даруй олох ёстой юунаас болоод байгаа, хэрэв уранаас болсон юм бол нарийн тогтоох ёстой шүү, энэ асуудлыг Улаанбаатар хотод байхдаа ч шийдэж чадаагүй, Сайншандад ирээд бас чадахгүй байна, хаана шийдэх гээд байгаа юм, хурдан шийдэх хэрэгтэй” гэж хэлснийг бодоход Ерөнхий сайдад энэ асуудлаарх бодит мэдээлэл одоог хүртэл ирээгүй юм байна гэх бодлыг иргэдэд төрүүлсэн.
Асуултын тэмдгийн ар дахь асуултууд
Үүний ард асуултын олон тэмдэг байна. Өнгөрсөн зунаас хойш өнөөг хүртэл олон удаа дүгнэлт хийчихээд гэнэт өөр хариу гаргасан нь ямар учиртай юм, аль эсвэл иргэдийн толгойг угааж худал дүгнэлт гаргаж байсан хэрэг үү? Мал үхсэн шгалтгаан нь кальцийн дутагдлаас болсон гэх өмнөх дүгнэлтийг Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн харин ч бүр дэмжиж уран олборловол манай улсад ихээхэн ашигтай хэмээн сурталчлан ард иргэдийнхээ толгойг угааж байх. Уг нь тэр гишүүн Улаанбадрах суманд төрж өссөн. Гэтэл төрж өссөн нутагт нь аюулын түгшүүр дэлдээд байхад шүү дээ, ядаж төвийг сахиад чимээгүй явж болдоггүй байсан юм байх даа.
Кожеговийнхон бентонит (super gel-x) бодис хэрэглэдэг
Химийн олон төрлийн бодисын нэр байгаа ч цөөн хэдийг дурдъя. Бентонит (Super Gel-X) нь цооногийн ханыг бэхжүүлэх, өрмийн хаягдлыг хөөргөж гаргах зориулалттай, хортой аюултай бодисын жагсаалтад ороогүй. Химийн найрлагын зургаан хувьд байгалийн гаралтай талст цахиур байдаг. Олон дахин болон удаан хугацаагаар амьсгалахад хортой нөлөөтэй, тоос болон нунтаг нь нүд загатнуулж болох, бүтээгдэхүүнийг залгивал ямар нэг сөрөг нөлөөтэй эсэх нь тогтоогдоогүй, энэ бүтээгдэхүүнтэй харьцах ба хэрэглэх явцад тоос үүсэж, амьсгалын замаар орох магадлалтай.
Тоосны найрлагад амьсгалаар дамжин орж болох талст цахиур бий. Тоосонд хэт их өртвөл уушги тоосжиж, амьсгалын замын өвчтэй болох ба энэ нь уушгины эдийн өөрчлөлтийг үүсгэнэ. Эсвэл цахиурын найрлагатай тоос амьсгалснаас болж силикоз гэдэг амьсгалын замын өвчин тусч болно. Улмаар уушгины эдийн үрэвсэл ба фиброз үүсгэдэг.
“Кожеговь” юу хийдэг вэ?
“Кожеговь” Францын “Арева” группийн охин компани. Уг компанийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 11 талбайн 2012 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн гүйцэтгэлийг гол 57 заалтаар хянаж үзэхэд 72.8 хувьтай буюу “дунд” зэргийн түвшинд хэрэгжсэн тухай албан ёсны мэдээ гарчээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ стандарт, БОАЖ-ын сайдын 2011 оны А36 тоот тушаалаар баталсан “Байгаль орчныг хангах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр тайлан боловсруулах хянан хүлээн авах, батлах журам”-ын дагуу хэрэгжилтийг заалт бүрээр нь хэрэгжүүлээгүй, химийн бодисын хадгалалт тээвэрлэлт, зарцуулалтад тавих хяналт сул, “Кожеговь” компанийн Богд уул 1225IX, Зөөв овоо 11946X талбай нь аймгийн тусгай хамгаалалттай Баянбогд уул, сумын тусгай хамгаалалттай Хар заг зэрэг газартай давхцдаг бөгөөд орон нутгаас эдгээр газрыг хайгуулын талбайгаас чөлөөлөх, газар нутгийг хамгаалах тухай хүсэлтийг удаа дараа тавьж, тус газруудын Хилийн заагийг нарийвчлан тогтоож хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүссэн ч үл тоож хэрэгжүүлэхгүй байна. Хайгуулын явцад өрөмдсөн талбайнууд нь байгалийн аясаар нөхөн сэргэж байгаа бөгөөд тус компани энэ хугацаанд биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй.
2013.04.09-нд “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн
“Дорноговийн шуудан” сонинд нийтлэгдсэн._
Үргэлжлэл бий.