Uncategorized

Чөлөөнд гарсан ахмад дайчдад төрийн медаль гардууллаа

Зэвсэгт хүчний 100, 101 жилийн ой, аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллан бэлтгэл, чөлөөнд гарсан ахмад дайчдад “ Төрийн одон, медаль” гардуулах, цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээ 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр аймгийн “Төв талбай”-д зохион байгуулагдлаа.
🖋Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга О.Батжаргал үг хэлж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар мэндчилгээ дэвшүүлэн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 400 орчим алба хаагчид ёслолын жагсаалд оролцож ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button