Онцлох мэдээСайншанд сум
Аялагч жуулчдын тоо нэмэгджээ
Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол маршрут болох Сайншанд-Хамарын хийдийн чиглэлд энэ онд 100401 гадаад, дотоодын жуулчин аялж, орон нутгийн төсөвт 203.121 мянган төгрөгийн орлого оруулсан байна.
Энэ тоог 2020 оныхтой харьцуулахад жуулчдын тоо 40 мянгаар нэмэгджээ. Хүсэл гүйцээгч Ханбаян зүрх хайрханд зочилж, Энергийн төвд одон, говийн сакура үзэх гэж жил бүрийн хавар дотоодын аялагчид Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Хамарын хийдийг зорьдог билээ.