Хот тохижилтын газар шинэ автомашинуудтай боллоо
Сайншанд сумын “Тохижилт Сайншанд” Хот тохижилтын газар зургаан ширхэг бункер, хог зөөврийн шинэ автомашинуудтай боллоо.
Сайншанд хотын төвд буй 100 орчим хогийн бункерийг зөөвөрлөхөд хоёр автомашин ашиглаж байгаа бөгөөд дуудлага, ачаалал ихтэй тул машин хүрэлцэхгүй, хүндрэл бэрхшээл гардаг байна. Харин шинэ автомашинтай болсноор иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцөл бололцоог хангахад чухал нөлөөтэй боллоо хэмээн албаныхан мэдээлэв.
Дээрх зургаан автомашин нь 2022 онд үйлдвэрлэсэн шинэ төдийгүй тэг гүйлттэй, өмнөх хог зөөврийн автомашинуудтай харьцуулахад хүчин чадал, үзүүлэлт сайтай аж. Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрийн хүрээнд автомашинуудыг аймгийн орон нутгийн төсвийн 314, 089,200 төгрөгийн өртгөөр “Альянс трейд” ХХК нийлүүлсэн байна.