Онцлох мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл хэрэгжинэ
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн 2,1 сая долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл” нь Гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, иргэдийн амжиргааг хамгаалах тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих замаар уур амьсгалаас үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Сайншанд, Хатанбулаг, Иххэт сумдад хэрэгжинэ.
Тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хамтран хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалт 2023 оны 02 дугаар сарын 17 өдөр боллоо.
Ажлын хэсгийн уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн 2022-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамтын ажиллагааны цар хүрээ, төлөвлөгөөнд санал солилцлоо.