Нутгийн брэнд Дэлгэрэх омгийн ямаа
Дорноговь аймгийн мал аж ахуйн салбарт гарсан томоохон ахиц дэвшлийн нэг нь Дэлгэрэх сумын “Дэлгэрэх” омгийн улаан ямаа юм.
Дэлгэрэх омгийн ямааг гаргаж авах судалгааны ажил 2010 оноос эхэлж олон жил үргэлжилсэн бөгөөд 2020 онд ХХААХҮ-ийн Сайдын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж ашиг шим сайтай Дэлгэрэх улаан ямааг омгоор баталгаажуулсан юм.
Улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяци бөгөөд дасан зохицох чадвар сайтай, таваарлаг ашиг шим сайтай, амьдын жин нь ч жирийн ямаанаас илүү юм. Хэдэн жилийн өмнөөс “Говь” ХХК Дэлгэрэх ямааны ноолуурын чанарыг судалж, ноолуур худалдан авч эхэлсэн бөгөөд цаашид улаан ямааны ноолуураар дагнасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдгийг орон нутгаас мэдээллээ.
Улаан ямаа нь Дэлгэрэх сумын 23 айлд 13 мянган толгой байгаа бөгөөд үзлэг ангилалт хийгээд өсгөн үржүүлж байгаа аж.
Ташрамд дурдахад, улаан ямаа нь Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарын брэнд төдийгүй хөрш зэргэлдээх аймаг сумын малчид ч малынхаа шиг шимийг сайжруулах зорилгоор Дэлгэрэх улаан ямааг худалдан авах сонирхол их байдаг аж.