Онцлох мэдээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд мобайл технологиор 100 хувь хангагдлаа
Сайншанд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 43,140,000 төгрөгөөр /гүйцэтгэгч компани: Мед буян ХХК/ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Мобайл технологийн тоног төхөөрөмж”-ийг сумын Засаг дарга Ч.Түвшинтөр хүлээлгэн өглөө.
Мобайл төхөөрөмжтэй болсноор иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг хаана байгаагаас үл хамаарч хүргэх боломжтой болж байгаа бөгөөд халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ /ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, зүрхний бичлэг/-г үзүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм