Онцлох мэдээ
Бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Дорноговь аймагт иргэдийн оршин суух орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Мандах наран-5” хороолол Сайншанд суманд баригдаж байна.
Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй, 150 хүүхдийн цэцэрлэгтэй, 384 айлын “Мандах наран-5” хорооллын барилгын ажил үргэлжилж буй.
Тус барилгын үйл явцтай УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар танилцсан байна.
Өнөөдрийн байдлаар орон сууцны барилгын явц 85 хувьтай үргэлжилж байна.