Онцлох мэдээ

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан сайншанд сумын малчдад өвс, тэжээл олголоо

Аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 29-ний өдрийн захирамжийн дагуу өвөлжилт хүндэрсэн сумын малчдад өвс, тэжээлийн хангамж үзүүлэх ажлын хүрээнд Сайншанд сумын малчдад 1326 боодол өвс, 200 ш ногоон тэжээл, 100 ш хивгэн тэжээлийг үнэгүй олгох ажлыг Хөдөө аж ахуйн тасгаас 2 сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.
Мөн Сайншанд сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөс 60 тн өвс, 30 тн тэжээлийг сумын 8 багийн 307 малчин, 161 мал бүхий өрхөд хөнгөлөлттэй үнээр худалдан борлууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button