Онцлох мэдээ
Хог хаягдлын менежментийн төслийг хэрэгжүүлж байна
Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Монголын эргийн Волейболын холбоо НҮТББ, сумын дахин боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран 2024 онд “Сайншанд сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл-2” нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд /2024.02.20/ оролцогч талуудын хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Сайншанд хотын ЗАА, Эко говь үйлдвэр, Өгөх урлаг НҮТББ, 2 дугаар багийн ажлын алба, Омбол оюу ундарга ХХК, Төвшинсайхан төв, аймгийн БОАЖГазрын төлөөллүүд оролцож, 2 дугаар багийн төсөл хэрэгжих объект, хийгдэх ажлын санал, хэрэгжүүлэх арга хэмжээний үе шатуудтай танилцаж, санал солилцлоо.
All reactions:
Khurelmaa Khurelmaa Khurelmaa, Доржпүрэвийн Төмөрбаатар and 12 others