Онцлох мэдээ
”Их говийн хүчтэн” бөхийн нэгдсэн холбооны анхдугаар зөвлөгөөн боллоо
Аймгийн үндэсний болон сонгомол бөхийн холбоо, клуб, дэвжээ, бөхийн зүтгэлтнүүдээс бүрдсэн 80 гаруй төлөөлөгчдийг хамруулан Дорноговь аймгийн ”Их говийн хүчтэн” бөхийн нэгдсэн холбооны анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөгөөнд:
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шинжлэх ухааны доктор, профессор, Аймгийн арслан, Олон Улсын хэмжээний мастер Л.Ням Их спортын хөгжил, анхаарах асуудал, Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Үндэсний бөхийн холбоо, дэвжээнүүдийн сайн туршлага, анхаарах асуудал сэдвээр илтгэл тавилаа.