Онцлох мэдээ
Хөвсгөл сумын 100 жилийн ой
Хөвсгөл сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 19-21-нд боллоо. Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг оролцож сумынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж ирсэн үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, малчид, наадамчин түмэн олондоо баяр наадмын мндчилгээ дэвшүүлэв.
Сумын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Гүн ухаан, яруу найргийн нэрт төлөөлөгч Их соён гэгээрүүлэгч, Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа, есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэв нарын өлгий нутаг Хөвсгөл сум юм. Тус сум Хутаг уулын хошууны Жавхлант сум нэртэйгээр байгуулагдаж, сумын төв нь Гурван хөвсгөлд төвлөрчээ.