Үйл явдал
Ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өглөө
НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Сайншанд суманд ажиллаж, өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдал, дэмжлэгийн талаар сумын удирдлагууд, малчдын төлөөлөлтэй санал солилцлоо.
Мөн зудад өртөж малгүй болсон, малын тоо толгой багассан айл, өрхүүдийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй нийт 10 иргэнд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өглөө.