Онцлох мэдээ
Төвлөрсөн хогийн цэгт хог шатаахыг хориглоно
Сайншанд сумын Хог хаягдлын төвлөрсөн цэгт гарсан гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Сайншанд хотын Захирагчийн ажлын албаны нийт 30 гаруй ажилтан, алба хаагч, 5 техник хэрэгсэл ажиллаж, 2024.08.16-наас эхлэн галыг унтрааж, аюлгүй байдлыг ханган ажиллаж байна.
Сумын Засаг дарга Ч.Түвшинтөр болон аймгийн ОБГ-ын орлогч дарга Сэргэлэн нар тухай бүрт хяналт, шаардлага тавьж ажиллаж байгаа аж.