Үйл явдал

Зүүнбаянгийн сургуулийн 70 жилийн ой тохиолоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль буюу Зүүнбаянгийн Ерөнхий боловсролын сургууль нь анх 1954 онд байгуулагдаж, 1957 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор дунд сургууль, 1981 онд 10 жилийн дунд сургууль, 2001 онд бүсийн төвийн сургууль болон тэлж эдүгээ 70 жилийн баялаг түүхийг бүтээн их хөгжлийн ойн баяраа өнөөдөр /2024.08.25/ ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Түүхт ойн арга хэмжээний баярын хуралд хүрэлцэн ирсэн үе үеийн сургуулийн удирдлагууд, төгсөгчид, ажилтан албан хаагч, хүндэт зочдод Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж байгаа албан хаагчдад шагнал гардууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button