Сайншанд сумҮйл явдал

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулав

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын хүрээнд Сайншанд сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр анхан, дунд, ахисан шатны монгол бичгийн сургалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, 2025 оноос төрийн албан хэргийг кириллээс гадна монгол бичгээр явуулах бэлтгэл ажлыг хангаж, сургалтыг цаашид үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button