Дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахалтай холбогдуулан айл өрх, албан байгууллагын эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн хэмжээнд дулаан хангамжийн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлтөд 8048 өрх, 471 аж ахуй нэгж хамрагдаж байна.
Дорноговьд ус, дулааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшдэг гурван компани буюу “Чандмань-Илч” ОНӨХХК, Замын-Үүдийн “Чандмань бадрал” ОНӨХХК, төмөр замын байгууллагыг ус, дулаанаар хангаж ажилладаг Барилга ашиглалт үйлчилгээний гуравдугаар ангид хамаарах айл өрх, албан байгууллагын ус дулааны төлбөрийн мэдээллийг Эрчим хүчний Зохицуулах хороонд сар бүр хүргэж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр мэдээлсэн юм.
Дээрх хугацаанд мөнгөн дүнгээр тооцоод үзвэл 3.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг айл өрх, албан байгууллага эдлэх юм байна.