Замын-Үүд сумОнцлох мэдээ

Замын-Үүдэд ажилгүй иргэдийн тоо их байна

Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээлэлд 14 сумын хөдөлмөрийн насны хүний ажил эрхлэлтийн байдлаар Замын-Үүд суманд ажилгүй иргэдийн тоо их байгааг дурджээ.

Тус суманд нийт 637 иргэн ажилгүй байгаа бол, Сайншанд суманд 407 иргэн ажилгүй байгаа аж. Харин шинээр буй болсон ажлын байрыг үзвэл захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны чиглэлээр 451, төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын даатгалын чиглэлээр 268, үйлчилгээний бусад үйл ажиллагаанд 211 хүн шинээр тус тус ажилд орсон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Back to top button