Хөдөө аж ахуй
Гадны аймгийн 258,6 мянган толгой мал хаваржиж байна
Дорноговь аймагт гадны аймгийн 258,6 мянган толгой мал хаваржиж байна.
Тодруулбал Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Мандах, Хөвсгөл суманд Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод аймгийн нийт 406 өрхийн мал өвөлжиж хаварж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Өнөөдрийн.байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 159,9 тонн өвс, 43,1 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 230,9 тонн өвс, 33,3 тонн үйлдвэрийн тэжээл байна.