Ковид-19Онцлох мэдээ

Хоёр зуун ширхэг оношлуур хүлээлгэн өгөв

“Ковид-19” цар тахалтай тэмцэж буй энэ үед “Дэзэрэт” Олон улсын энэрлийн байгууллагаас Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газарт 200 ширхэг оношлуур хүлээлгэн өглөө.
Короновируст халдвар (Ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын эрсдэл ихтэй долоон аймагт АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг хандивлажээ.
Ингэснээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг орон нутагтаа шүлснээс SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээ хийж эхлэх боломж бүрдлээ.
Тодруулбал, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын мэдрэг чанар 95 хувьтай байдаг бөгөөд нарийвчлал сайтай, хурдан хугацаанд оношилдогоороо онцлог аж.
Тус байгууллага нь 2016 оноос Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарыг дэмжин, бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, нэгдсэн эмнэлгүүдэд эмнэлгийн зориулалтын ор, эмнэлгийн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлэн хамтран ажиллаж байгаа билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button