Онцлох мэдээ

Зөөврийн санал авах хайрцгаар 932 хүн санал өгөхөөр хүсэлт гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил  хангагдсан талаар аймгийн Сонгуулийн хорооноос  мэдээллээ.

Сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаар албаныхан сумын Сонгуулийн хороод, хэсгийн хороод, холбогдох хүмүүст цахимаар хуралдаж, олон удаа үүрэг чиглэл, зөвлөмж өгч ажилласан бол “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар онцгой анхааруулж байгаа юм.

Энэ удаа зөөврийн санал авах хайрцгаар аймгийн хэмжээнд 932 хүн санал өгөхөөр хүсэлт гаргасныг судалж санал авах ажлыг зохион байгуулж буй. Санал авах байруудад камер байрлуулсан бол сонгогчдыг нэг удаагийн амны хаалтаар хангах аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button