Ковид-19Онцлох мэдээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургаадугаар сарын 30-нийг хүртэл сунгалаа

Засгийн газрын 154 дүгээр тогтоолын дагуу Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн  бэлэн байдлын зэргийг энэ оны зургаадугаар сарын 30-нийг хүртэл сунгалаа.Өмнө нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургаадугаар сарын 15-ныг хүртэл тогтоож байсан юм.

Сүүлийн 24 цагийн байдлаар Дорноговьд халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирсэн болон түүний ойр, дам хавьтлаас 73 тохиолдол батлагдаж 2021 онд өссөн дүнгээр Дорноговь аймагт 497 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Захирамжийн дагуу Дорноговь аймаг руу орох, гарах болон сум хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Мөн байр орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайг халдваргүйтгэх ажлыг эрчимжүүлэх, худалдаа үйлчилгээний газруудыг нийт талбайн 30 хувиас хэтрэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шийдвэрүүд гаргасан байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button