Онцлох мэдээ
Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх аянд нэгдээрэй
Дорноговь аймгийн ИТХ-аас “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Иргэн таны эрүүл мэндэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид” аяныг өрнүүлжээ.
Тус аяныг өрнүүлснээр аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн халдвар хамгааллын хувцас хэрэглэл болон шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч өгөхөөр болсон аж.
Өнгөрсөн хугацаанд Дорноговь аймагт корона вирусний 1450 орчим халдварын тохиолдол буй болж Сайншанд сумын хэмжээнд хэд хэдэн газар тусгаарлан эмчлэх эмнэлэг ажиллаж байгаа юм.”Ковид-19”-ын тархалтыг буруулахын төлөө өдөрт 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан тогтмол ажиллаж байна.