Онцлох мэдээ
Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах лаборатори баригдаж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн мэргэжлийн хяналтын албаны “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах лабораторийн барилга баригдаж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй лабораторийн барилгын угсралтын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Уг лаборатори ашиглалтад орсноор хүнс, ургамал, эрүүл ахуйн аюулгүй байдалд чанар стандартын өндөр түвшинд хяналт тавих боломжтой төдийгүй хөдөө аж ахуйн гаралтай болон хүнсний бүтээгдэхүүнийг олон улсад саадгүй худалдаалах боломж бүрдэх аж.
“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” лаборатори ирэх 10 дугаар сард ашиглалтад орно гэж албаныхан мэдээлэв.