Онцлох мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах ажлын хэсгийг шинэчлэн баталсан юм.

Ерөнхий сайдын эл шийдэрийн дагуу аймгийн Засаг дарга О.Батжаргал өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэрт явагдаж байгаа шалган нэвтрүүлэх 1,2 дугаар байр, 30.000 метр кубын багтаамжтай түүхий усны агуулах сан, авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Мөн аймаг орон нутгийн зүгээс шийдвэрлэж өгөх тулгамдаж буй асуудал, ажлын явцыг эрчимжүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээ болон бүтээн байгуулалтад оролцож байгаа компаниудын санал хүсэлтийг хүлээн  авч хэлэлцсэн юм.

Тус ажилтай танилцсанаар ажиллах хүчийг нэмэгдүүлэх, өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын явцыг эрчимжүүлэх, стандарт дүрмийн дагуу хяналтыг сайжруулан 7-14 хоногт ажлын  явцыг тайлан мэдээ болгож танилцуулах, цахилгаан хангамжтай холбоотой асуудлыг тасалдуулалгүй дэмжих, аюулгүй байдал хамгаалалтыг сахиж ажиллах, барилгын зураг төслийг тодорхой болгох чиглэлээр үүрэг  өгч ажиллалаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button