Онцлох мэдээ
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг удахгүй зорчиж эхэлнэ
“Ковид-19” цар тахлаас үүдэж Дорноговь аймагт суудлын галт тэрэг одоог хүртэл явуулаагүй хэвээр байна. Энэ оны 12 дугаар сарын 02-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг хэзээ зорчиж эхлэх талаар төлөөлөгчид аймгийн Засаг даргад асуулга тавьсан юм.
Харин аймгийн Засаг даргын мэдэгдсэнээр суудлын галт тэрэг явуулах саналыг УБТЗ-ын удирдлагад тавьсан бөгөөд энэ оны 12 дугаар сарын 05-наас хойш суудлын галт тэрэг зорчиж эхлэх боломжтой хэмээн онцолсон юм.”Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоогоод бараг жил гаруй болж байгаа юм.