Uncategorized

Дорноговь аймгийн баяр наадамд улсын харцага Алтанбаганын Цацабшир түрүүллээ

Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглож уран мэх, авхаалж самбаагаа  сорин өрсөлдлөө.

– Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат “Хутагтын хүчтэн дэвжээ”-ний бөх улсын харцага Алтанбаганын Цацабшир түрүүлсэн бол Дорноговь аймгийн Айраг сумын харьяат “Хутагтын хүчтэн дэвжээ”-ний бөх аймгийн харцага Баасандоржийн Бадрал үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ.

Их шөвөгт үлдсэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат “Говийн бөх дэвжээ”-ний бөх сумын заан Довчиндоржийн Батдэлгэр, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат “Хутагтын хүчтэн дэвжээ”-ний бөх сумын заан Саранцэцэгийн Занданхүү нар аймгийн начин” цол тус тус хүртлээ.

Өсвөрийн бөхчүүдэд:

Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын үндэсний өсвөрийн бөхийн барилдаанд 36 бөх зодоглосноос:

– Дорноговь аймгийн Айраг сумын харьяат бөх Дэлгэржаргалын Шинэхүү түрүүлж,

– Говьсүмбэр аймгийн харьяат ”Сондор” ХХК-ийн бөх Отгонгинжийн Булгантамир үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Биеийн тамир, спортын газрын өсвөрийн бөх Оргилболдын Төгөлдөр, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат говийн бөх дэвжээний өсвөрийн бөх Наранжаргалын Батсуурь тус тус хүртлээ.

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button