Онцлох мэдээ

Эмэгтэйчүүдийн чуулган зохион байгууллаа

Бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж байгаа эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн 400 гаруй бүсгүйчүүд чууллаа.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг оролцож, цаашид аймаг орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэн, эмэгтэйчүүд цахим орчинд үргэлж эерэг хандлагыг түгээж байх уриалгыг дэвшүүллээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 1992 оноос давхардсан тоогоор 48 эмэгтэй төлөөлөгчид орон нутгийн бодлого шийдвэрт иргэдээ төлөөлж дуу хоолойгоо хүргэж ажиллаж байна. 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд 7 эмэгтэй төлөөлөгч ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button