Онцлох мэдээ

Говийн бүсийн эмэгтэйчүүд чуулав

“ДУЛААХАН” ГОВИЙН БҮСИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР КАМЕРЫН ДУРАНД…
“Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Үүнтэй уялдуулан Дорноговь аймаг “Түншлэл ба хөгжил” зорилтот жилийн хүрээнд, орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх, түүнчлэн эмэгтэйчүүдийн манлайлал болон гэр бүлд чиглэсэн соён гэгээрүүлэх сургалт мэдээллийг хүргэх зорилгоор, Говийн бүсийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
“Дулаахан” говийн бүсийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нээж Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Батцэнгэлийн Ганзориг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн Батдоржийн Сэмжидтуяа нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү чуулганд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нийт 600 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button