Үйл явдал

Сонгууль ажиглах олон улсын шинжээчид дорноговь аймагт ажиллаж байна

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас Монгол УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ажиллаж байгаагаас олон улсын 2 шинжээч, мэргэжилтэн өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Тус хороо нь 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн аймгуудад урт хугацааны ажиглагчдыг томилон ажиллуулж байгаа бөгөөд ажиглагчид нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх зэрэг асуудлаар тайлан бэлтгэж, дүгнэлт зөвлөмж өгч, сонгуулийг хууль, эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар нь ажиглахаас гадна санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглах юм.
Сонгуулийн дараагийн өдөр урьдчилсан тайлангаа танилцуулах бол сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хоёр сарын дараа нийтлэнэ.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button