Онцлох мэдээ
Зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа
Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр орсон бороо, үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллага газар дээр нь очиж ажиллалаа.
Тухайн авто зам, гүүрийг хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн албан хаагчид, инжeнeрүүд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замыг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг хүртэл түр хугацаагаар хаасан.
Иймд иргэд, жолооч тээвэрчид та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Иймд болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжилж, борооны улмаас жалга, шуудуунд тогтоол ус үүсэх, авто зам дагуу богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул иргэд, малчид, жолооч та бүхэн сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлнэ үү!!!