Онцлох мэдээ

Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговьд зочиллоо

Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Мужийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албаны дарга Ёкочи Масүми  тэргүүтэй төлөөлөгчид  Дорноговь аймагт  зочиллоо.
Шизуока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши болон дагалдан яваа төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул болон  албаныхан  хүлээн авч уулзаж аймаг, муж хоорондын хамтын ажиллагаа хийгээд  сурагч солилцооны хөтөлбөрийн талаар санал болдлоо солилцсон байна.
Мөн Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока мужтай боловсрол, эрүүл мэнд, соёлын салбараар зогсохгүй эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал, нийгмийн бүх салбарт харилцаагаа өргөжүүлэх хүсэлт тавьж,  харилцан ярилцсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button