Онцлох мэдээ

“Дезерет” олон улсын байгууллагаас хандив, тусламж үзүүллээ

Дорноговь аймгийн ЗДТГ, “Дезерет” Олон Улсын энэрлийн байгууллагатай 2017 оноос хойш хамтран ажиллаж, орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд 28 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, 680 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлжээ.
Тус байгууллагаас ээлжит төслийн хүрээнд ХХҮГ, Нэгдсэн эмнэлгээр дамжуулан тэргэнцэр хэрэгцээтэй иргэдэд чанарын шаардлага хангасан 58 тэргэнцэр гардууллаа.
Өмнөх жилүүдэд Дезерет Олон Улсын энэрлийн байгууллага нь орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд цөөнгүй ажлуудыг хамтран зохион байгуулсан. Тухайлбал 2024 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангасан стндартын Урологийн кабинет нээхэд дэмжлэг үзүүлэн аймаг болон Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгүүдэд эмчилгээний болон гал тогооны тоног төхөөрөмж, Алтанширээ, Сайншанд сумдад ухаалаг систе бүхий ундны усны худаг болон “Ковид-19” цар тахлын үед эрүүл мэндийн хэрэгслийг хандивласан юм.
Түүнчлэн 2017, 2018 онуудад Дезерет Олон Улсын энэрлийн байгууллагатай хамтран Сайншанд, Замын-Үүд сумдын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо эмилгээг явуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button