Онцлох мэдээ
Сайншандад коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв
Улаанбаатараас Сайншандад ирж гэрийн хяналтад байсан хоёр хүнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрчээ. Мөн Замын-Үүдээс Сайншандад ирсэн нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн байна
Шинжилгээг дахин баталгаажуулахаар лабораторид явуулсан байна. Хэрэв батлагдвал Сайншанд суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож болзошгүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Өмнө нь Сайншандад коронавирусний халдварын тохиолдол илэрч байгаагүй юм.
Албаныхан сэжигтэй тохиолдлын ойрын хийгээд дам хавьтлын 491 хүнийг гэрт нь болон ажлын байранд тусгаарлан хяналт тавьж байна.Одоогийн байдлаар Дорноговь аймагт коронавирусний нийт 37 тохиолдол бүртгэгдээд байна.