“Тусгаар тогтнолын дуулал” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой, МЗЭ-ийн Дорноговь аймаг дахь салбарын нээлтийг тохиолдуулан “ТУСГААР ТОГТНОЛЫН ДУУЛАЛ” яруу найргийн наадмыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Саран хөхөө театрт аймгийн ИТХ-аас зохион байгууллаа. Тус наадамд МЗЭ-ийн Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн салбар зөвлөлийн төлөөлөгчид, Зохиолчдын “Хутагтын хурмаст тэнгэр” төвийн 24 яруу найрагч оролцсон бөгөөд нийт яруу найрагчдад аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүндэтгэл үзүүлэн амжилт хүсэж, гарын бэлэг гардуулсан юм.
Наадамд оролцож буй яруу найрагчид өөрсдийн шүлэг, яруу найргаа уншиж, 3 шатанд өрсөлдөж, дараах яруу найрагчид шагналт байруудад шалгарлаа.
Тусгай байр-Монголын зохиолчдын “Хутагтын Хурмаст тэнгэр” төвийн гишүүн, яруу найрагч Д.Эрдэнэзулай
Тусгай байр-МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Баярмөнх
Гутгаар байр-МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Аасүрэн
Дэд байр-Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва
Тэргүүн байр-МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Байгалмаа