Онцлох мэдээ
Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг Дорноговь аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Т.Ган-Өлзий нар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Уг “Санамж бичиг”-ийн хүрээнд:
– Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
– Төрийн аудитын тухай хууль;
– Төсвийн тухай хууль;
– Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
– Төрийн албаны тухай хууль;
– Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хуулийг удирдлага болгон Төрийн аудитын байгууллагаас аймгийн ИТХ-д аудитын тайланг ирүүлж, үр дүнг хэлэлцүүлэх, төрийн аудитын нээлттэй, ил тод байдлыг хангах ажлын хүрээнд хүргүүлсэн аудитын тайланг иргэд, олон нийтэд хүргэж харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллах юм.
Мөн албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг гардуулав.
Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газар
Сэтгэгдэл үлдээх