Онцлох мэдээҮйл явдал

Сайхандулаан сумын 100 жилийн ой тохиолоо

Сайхандулаан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадамд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг оролцож сумынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж ирсэн үе үеийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, малчид, наадамчин түмэн олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Сумын 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Сайхандулаан сумыг 1961 онд Халхад Говь мэргэн вангийн хошуу үүсэж улмаар 1924 онд орон нутгийн засаг захиргааг шинэчлэхэд Их-дулааны хошууны Сайхан сум нэртэйгээр үүсгэн байгуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button