Онцлох мэдээ
Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговьд зочиллоо
Япон Улсын Шизуока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Мужийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албаны дарга Ёкочи Масүми тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт зочиллоо.
Шизуока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши болон дагалдан яваа төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул болон албаныхан хүлээн авч уулзаж аймаг, муж хоорондын хамтын ажиллагаа хийгээд сурагч солилцооны хөтөлбөрийн талаар санал болдлоо солилцсон байна.