Онцлох мэдээ

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл цахимаар нээлтээ хийлээ

АНУ-н Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаанбаатар хот болон Орхон, Дорноговь, Дорнод, Дундговь, Говь-Алтай аймагт цахимаар нээлтээ хийжээ.

Дээрх аймгууд байгалийн гамшигт ихээр өртөж  болзошгүй таван аймаг аж. Дорноговь аймгийн хувьд дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж ган зуд болох магадлал өндөр төдийгүй ямар нэгэн халдварт өвчин тархах эрсдэлтэй, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог юм.

Тиймээс гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдлэг туршлага төлөвлөгөөгөө боловсронгуй болгох чиглэлээр 2017 онд гамшгаас хамгаалах иж уүрэн сургууль, 2019 онд “Говийн чоно-2019” олон улсын сургалт дадлагыг нутагтаа зохион байгуулаад байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн менежментийн бодлогод, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах төдийгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, зорилтот байгууллага, иргэдийн дунд бэлэн байдлын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой аж.

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь хөдөө орон нутгийн малчдын амьжиргааг дэмжиж, малын өвчнийг илрүүлэх, эмчлэх, хянах чадварыг дээшлүүлж, тогтвортой мал аж ахуй эрхлэх малчдын чадавхийг бэхжүүлэх бөгөөд 2020-2022 онд хэрэгжинэ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button